УИХ-ын нэгдсэн чуулганаар 2026 оны хөгжлийн төлөвлөгөө хэлэлцэж буй. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс байр суурийг нь хүргэж байна.
УИХ-ын гишүүн, Аж үйлдвэржилтийн байнгын хорооны дарга С.Ганбаатар:
-Олон зүйлийг гишүүд ярьж байгаа. Миний хувьд хуудас 9-т буй төсвийн зардлын реформын хүрээнд процессын дахин инженерчлэл хийж төрийн үйлчилгээ хялбар, хүн төвтэй, проактив хандлагаар эрчимжүүлнэ гэсэн үг байна.
Хоёр зүйл хэлмээр байна. Төсвийн зардлын реформын хүрээнд нийт төрийн албан хаагчдын тоог 15 хувиар бууруулна гэж заажээ. Нийтдээ монголын төрийн албанд 226,9 мянган хүн ажиллаж, ар гэрээ тэжээж байна. Багш эмч нарыг оролцуулахгүйгээр үлдсэн 74 мянган хүний 9 хувь буюу 11 мянган хүнийг 2026 онд халах юм байна. Хөдөлмөрийн хуулийн ямар заалтаар халж, хааш нь шилжүүлэх гэж байгаа юм бэ.
Үүний дараа төрийн үйлчилгээний чанар сайжрах уу. Хэдэн төгрөгний зардал гарах юм, эргээд хэдэн төгрөг хэмнэх юм бэ гэж асуусан. Бичгээр хариулт өгнө гэж байна. Ер нь бол төрийн албанд одоо ажиллаж байгаа хүмүүсийг чанаржуулмаар байна. Төрийн албаны хэллэг яагаад ашиглахгүй "процессын дахин инженерчлэл хийж хүн төвтэй проактив хандлага" гэх үг ашиглаад байна. Энэ юу гэсэн үг юм бэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
УИХ ын 126 г багасгах, олон дарга нарыг багасгах хэрэгтэй. Төрийн албан хаагч нар илүүдсэн зүйл байхгүй. Нэг хүнд 4 - 5 хүний ажил нэмж өгөөд, хүний эрүүл мэндээр тоглох зүйл хийх гэж байна.
Угаасаа л халж халагдаж л байдаг биз дээ Үнэхээр чадварлаг нь шигшигдэж үлдэж байвал дүр эсгэгчид халагдана л биз !
Төрийн албыг цомхотгож чанаржуулах нь зөв. Бас дээр нь одоогийн 126 гишүүнтэй УИХ - ыг нэн даруй тарааж бүх гишүүдийг нь ард түмэн сонгодог тогтолцоонд шилжмээр байна. Жагсаалт хэмээх луйврыг халж .., элдэв компаниудаас хандив нэртэй хахуул авч УИХ - ын Гишүүн болдог явдлыг бүрмөсөн хаамаар байна. Тэгвэл, УИХ маань олон жил лай болон зай бөглөөд сууж байгаа босоо Ганбаатар мэтээс дор хаяад сална. За, дээр нь олон өөдгүй юмнууд тэнд байгаа ш дээ !!!