СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2025-05-16

🔴 Б.Мөнхсоёл: 2024 онд уул уурхайгаас 10,1 их наяд төгрөг олсноос нүүрс 66 хувь, алт 4 хувийн л орлого оруулжээ

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
6 цагийн өмнө

Монгол улсын Засгийн газраас ирэх оны төсвийн төсөөллийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэж эхэлсэн. Уг төсөөлөлтэй холбогдуулан гишүүдийн байр суурийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:

-2026 оны хөгжлийн төлөвлөгөөг авч хэлэлцсэн. Төлөвлөгөө, төсөв хоёр шууд уялдаа холбоотой. Төсөл хэрэгжүүлнэ гэдэг ч бодит байдал дээр санхүүгийн эх үүсвэр байхгүй бол хэрэгжих боломжгүй. Тэрэн шиг 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон 2027-2028 оны төсвийн төсөөллийг хэлэлцэж байна. Орлого, зарлага, алдагдлаас гадна төсөөлөл дээр макро эдийн засгийн тооцоолол дээр эргэлзээтэй асуудал байна. Эдийн засгийн хөгжлийн яамны тооцож байгаа тооноос Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тооцож байгаа төсөөлөл өөр байна. 

Гадаад хүчин зүйлээс гадна дотоодын бодлогоос хамаарч өөрчлөгддөг. Эхний гурван сарын байдлаар улсын төсөв 1,2 их наядаар дутаж, цаашид ч алдагдал үргэлжлэхээр байна. Үүнийг ямар байдлаар нөхөх вэ гэхээр бусад эрдэс баялагт анхаарна гэж байна. . Уул уурхайгаас хамааралтай манайх шиг улс дэлхийн зах зээл дээрх эрдэс баялгийн үнэ, өөрсдийн экспортын чадамжаа харж төсвийн төсөөллөө хийх нь зөв гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.