Импортын гурилыг татвартай болгох хуулийн төслийг УИХ-аар дэмжигдээгүй нь маргаан дагуулаад байна. Уг асуудал дээр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Газар тариалангийн салбарыг унагах гэсэн зүйл огт байхгүй. ХХААХҮЯ асуудлыг дахин оруулж ирэх хэрэгтэй. Оруулж ирэхдээ бүсчилсэн байдлаар ялгамжтай оруулж ирэх хэрэгтэй байна" гэв.
-Өнгөрсөн онд гурилын онд 2024 онд 2426 байсан бол одоо 2221 гэж ҮСХ зарласан байна. Гурилын үнэтэй холбоотойгоор ЗСХ хэрэглээний үнийн индексээ аймгаар гаргадаг. Баян-Өлгий аймагт 1-р гурилын үнэ 3086, Говь-Алтайд 3585, Увсад 3253, Ховдод 3120, Дундговьд 3000 гэх мэт ялгаатай байна. Улаанбаатарт 2221 байна. Талх гурил будааны үнийн индекс сүүлийн хоёр жилд сайн буурсан нь гурилын татварыг тэглэсэнтэй холбоотой.
Тариаланчдын үйлдвэрлэлтэй холбоотой гурилын үйлдвэрлэгчдийн тоо буурсан явдал өмнө нь ч байсан. Татварыг тэглэснээс болж үйлдвэрлэгчид буурсан гэх баримт хоорондоо нийцдэггүй. Цаг хугацааны хувьд цаг агаар, сорт чанар бол тусдаа асуудал. Тусгайлсан ажлын хэсэг гарч судалсан. Өмнөх тусламж зээл хаана яаж ашиглагдсан, үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн үү үгүй юу гэдгийг хүртэл шалгасан. Өнөөдөртөө бол тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гарц, үйлдэл хийгдээгүй байж татвартай холбож гурил үйлдвэрлэгчийн асуудлыг оруулж ирнэ гэдэг нэг талдаа буруу юм.
Алслагдсан, үнэ өртөг өндөр байгаа аймгуудад татваргүй гурил хэрэглэх эрх нь нээлттэй байх ёстой. Магадгүй асуудлыг дахин оруулж ирэхдээ бүсчилсэн байдлаар ялгамжтай оруулж ир гэсэн байгаа. Гурилын үнэ хөдлөх нь манай иргэдийн өдөр тутмын амьжиргаанд нөлөөлдөг нь үнэн. Ийм учраас баруун бүсийн иргэдээ хямд боломжийн үнэтэй гурилаар хангах ёстой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.