СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-05-16

🔴Ж.Бат-Эрдэнэ: Дотоодын гурилын үйлдвэрүүд монополь байгаа

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
5 цагийн өмнө

"Монгол Улсад газар тариалангийн салбар шаардлагагүй гэдэг бодлогыг УИХ өнөөдөр баталлаа" гэж ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр бухимдсан бол, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ эсрэг саналтай байна. Тэрбээр "Дотоодын гурилын үйлдвэрүүд монополь байгаа. Хязгаарлалтыг чөлөөлснөөр гурилын үнэ буурсан" гэв.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ: 

-. Зах зээлдээ монополь болсон. Үгсэн хуйвалддаг болсон байсан. Сайхан сайхан зүйл ярьдаг ч ажил хэрэг болгоогүй. Лаборатори байгуулна гэсэн, байгуулаагүй.

Иймд гурил, будааны импортын хоригийг цуцалсан. Үүний дүнд гурилын үнэ буурсан шүү. Монголчууд хямд гурил идэж эхэлсэн. 

Гурил бол манай стратегийн хүнс. Ядуурал 30 хувьтай хэвээр байна.

Үүнээс болоод Монголд газар тариалангийн салбар унахгүй. Засгийн газар бодлогоо гаргаад ажиллах ёстой гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.