СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-16

🔴Б.Найдалаа: Импортын гурилыг татвартай болгох хуулийн төсөл УИХ дээр уначихлаа. Маш харамсалтай

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
1 сарын өмнө

УИХ өнгөрсөн 2024 оны өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор шуурхай шийдвэр гаргаж, Гаалийн албан татварыг чөлөөлөх тухай хуулийг баталсан билээ. Ингэснээр импортын гурил, улаанбуудай, малын тэжээлийг татваргүй оруулж ирэх нөхцөл бүрдсэн байдаг.

Гурил, улаан буудайн импортын татварыг тэглэсэн шийдвэрийг хүчингүй болгосонд тооцох тухай хуулийн төсөл УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж уналаа.

УИХ-ын гишүүн Б.Найдалаа:

-Миний хувьд үндэсний үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдлаа бодсон ч Монгол Улс гурилаа өөрсдөө хийдэг байх хэрэгтэй. Ойр зуурын зах зээлийн үнийн хэлбэлзлийг урт хугацааны бодлогоор байнга хөдөлгөж татвараар зохицуулдаг нь буруу. Хуулийн төсөл унасанд харамсалтай байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Төр засаг мөн их татаас өгсөндөө монолуудад одоо яаая гэх вэ дээ гадны гурил идээд л байж байхаас даа

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Ямар татаас хэнд өгсөн бэ. Их татаас гэж та буруу ойлгосон байх. Стратегийн бүтээгдэхүүнд бусад орон дунджаар 50% өгдөг Монголд хэд өгдөг гэж бодож бна. Аливаа улсын Хүнсний бодлого #1т байдаг тул өндөр хөгжилтэй орнууд байнга татаас өгдөг шүү.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Ерөнхийлөгчийн хориг хэрэгтэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.