Олон нийтийн цахим сүлжээнд энэ сарын 10-ны өдөр "Тоёота Алфарт" маркийн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байхад зорчигчид машины цонхоор гарч байгаа бичлэг нийтлэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас асуудлыг бүртгэлд авч шалгахад "Тоёота Алфарт" маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь "Э" нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрэмд заасан хүн тээвэрлэх журам зөрчсөн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 45 дахь хэсэгт зааснаар 50.000 (мянга) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Иймд жолооч Та бүхэн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцохдоо зорчигчдын аюулгүй байдлыг хангах бүхий л арга хэмжээг авч, учирч болох эрсдлээс сэргийлэхийг анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.