СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2025-05-16

Тэнэмэл амьдралтай иргэд нэгнийхээ амийг хөнөөжээ

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
7 цагийн өмнө

Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, “Дөл” хотхоны гарааш дунд нэгэн хүн амиа алдсан байсныг оршин суугчид мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Цагдаагийнхан хэргийн газарт очиж шалгахад тухайн иргэн гаднын нөлөөтэй, их хэмжээний цус алдаж нас барсан нь тодорхой болсон байна.

Тиймээс Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж, хохирогч нь Хөвсгөл аймагт оршин суух хаягтай ч Улаанбаатар хотод тэнэмэл хүмүүсийн тоонд бүртгэлтэй Ж.О гэх 36 настай залуу болохыг тогтоожээ. Тэрбээр толгой, нуруундаа авсан цөөнгүй шархны улмаас нас барсныг хэргийн газарт ажилласан Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч тодорхойлсон бөгөөд талийгаачтай хамт архи ууж, муудалцаж байсан орон гэргүй хүмүүсийг хэн болох, хаана байгааг нь тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байгаа гэнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.