СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-05-15

🔴 Л.Энх-Амгалан: Гэр бүлийн боловсрол муу байгаа учраас 2026 онд гэр бүлд суурилсан шинжлэх ухааны төвүүд байгуулна

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
8 цагийн өмнө

2026 оны хөгжлийн төлөвлөгөөг Улсын их хурлаар хэлэлцэж байна. Энэхүү төлөвлөгөөнд гэр бүл, хүүхдийн асуудал хэрхэн туссан талаар УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас тодрууллаа. 

УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан: 

-Гэр бүл, хүүхдийн тогтолцоог шинэчилнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, Монгол Улсын 330 сум, 170 хороо хүүхэд хамгааллын мэргэжилтэнтэй болж байгаа. Энэ бол үндэсний тогтолцоо болно. 

Монгол Улс 1.2 сая хүүхэдтэй. Эрсдэлтэй нөхцөлд амьдардаг 100 мянган хүүхэд байдаг. Аймаг, сум дээр хүүхэд хамгааллын цогц төвийг 2026 оноос байгуулна. Энэ нь шинээр байшин барилга барина гэсэн үг биш. Одоо байгаа соёлын төв, спортын төвийг ч юм уу  түшиглэн ажиллана. Хүүхдэд зориулсан шинжлэх ухааны төвүүдтэй болно. Гэр бүлийн соёлыг дээшлүүлэх чиглэлээр зөвлөгөө өгдөг болно гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.