СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-15

🔴 Т.Доржханд: Монголын давуу тал нь алтны нөөц ихтэй юм даа

Нийтэлсэн
10 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
10 цагийн өмнө

Дэлхийн зах зээл дээр тарифын "дайн" өрнөж, нүүрсний үнэ унаснаас үүдэн нүүрсээр улсын эдийн засгаа төлөвлөсөн манайх шиг орнуудын эдийн засаг хүндэрч эхэлсэн. Засгийн газар нөхцөл байдалтай уялдуулан арга хэмжээ авч эхэлсний нэг нь "Алт-3" хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлж, дэлхийн зэх зээлд түүхэнд байгаагүй өндөр үнэ тогтоогоод байгаа алтаа олборлохыг чухалчилж буй. Энэ талаар Шадар сайд Т.Доржхандаас байр суурийг нь сонслоо. 

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд: 

-Дэлхий нийтэд тодорхойгүй байдал үүсэх л юм бол хамгийн их үнэд ордог зүйл нь нэгдүгээрт алт, хоёрдугаарт, засгийн газрын бондууд байдаг. Жишээлбэл, АНУ-ын Засгийн газрын бонд байна. Хувийн эрсдэл өндөртэй салбар руу хийх хөрөнгө оруулалт багасаад эрсдэл багатай салбар руу хөрвөдөг. 

Хэрэв манайх алтны нөөцтэй бол алтаа олборлох нь зөв бодлого. Алтны уурхай руу санхүүжилт оруулж бизнесийг дэмжиж, алтаа төв банканд худалдан авч хадгалах нь зөв бодлого юм.

"Алт-3" хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь цаг үеэ олсон алхам. Алтны үнэ өсчихөөд байхад хүн бүр тэр салбар руу орж бизнес хийх нь зөв. Нөгөө талдаа алт валютын нөөцөд бүртгэгдээд явчихдаг. Доллар ихсэх үед чөлөөтэй хөрвөдөг гэсэн үг. Монголын давуу тал нь алтны орд ихтэй юм даа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.