БНСУ-ын хил дээрээс шалтгаангүй буцсан иргэдийн төлөөлөл өчигдөр /2025.05.14/ мэдээлэл хийж, ГХЯ, ХЭҮК болон Монгол улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-нд хандан зургаан төрлийн гомдлоо шаардлагаар хүргүүлсэн билээ.
Тэднийг өнөөдөр Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа хүлээн авч уулзжээ. Иргэдийн төлөөлөл хүний эрх зөрчигдсөн байж болзошгүй асуудлаа баримтын хамт танилцуулж, дараах хүсэлтийг уламжиллаа. Үүнд:
1. Хүний эрхийн үндэсний комисс Монгол улсын иргэний үндсэн хуульд заасан эрх зөрчигдөж буй асуудалд дүгнэлт гаргах,
2. БНСУ руу зорчих виз авсан атлаа тус улсын хил дээрээс буцаагдаж байгаа иргэдийн асуудлыг ГХЯ-аар дамжуулан шийдвэрлэх, тодруулбал, Монгол улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны ажилтнууд өдөр бүр монголоос очиж буй онгоцнуудыг тосож, асуудал гарвал хамтарч шийдвэрлэдэг байх,
3. Хүний эрхийн үндэсний комисс биечлэн тус улсын саатуулах байрны нөхцөл байдалтай танилцах,
4. БНСУ-ын Хүний эрхийн байгууллагатай хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулах,
5. Иргэдийн өгсөн хүний эрхийн зөрчлийг нотлох баримтад үндэслэн олон улсын хүний эрхийн байгуулагад хандах хүсэлтийг тавилаа.
ХЭҮК уг асуудлыг олон улсын анхааралд оруулж ажиллахаа илэрхийллээ хэмээн иргэн Соёл-Эрдэнэ цахим хуудастаа нийтэлжээ. Мөн ХЭҮК-оос бидэнд тулгарсан асуудлыг судлан үзэж холбогдох байгууллагуудад уламжлан, асуудлыг шийдвэрлэхээ илэрхийллээ гэжээ.
Ташрамд дурдахад БНСУ-ын хил дээр хүний эрх нь зөрчигдсөн байж болзошгүй иргэд байвал гомдлоо нотлох баримтын хамт ХЭҮК-ын Info@nhrem.gov.mn хаяг руу илгээрэй хэмээн сануулсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайн байна уу би 2015/05/14 asiana airlines oz568 дугаар нислэгээр ирээд хойд утасаа шалгуулаад тэгээд шууд буцаана гээд түр саатуулах байранд нэг хонож байна сэтгэл санаа мөнгө санхүүгээр маш их хохирч байна энэ асуудалыг эся нь хурдан түргэн иргэдтэгээ ирж уулздаг баймаар байна
5-14 ны asina airlines OZ568 онгоцоор17.20 буугаад 17.30 түр саатуулах өрөө орсон утас хурааж авсан. биеийн байдал муу даралт ихсээд зүрх савлаад сэтгэл санаа санхүүгээр маш их хохироод сууж байна хоол унд байхгүй халуун уух юм байхгүй хэцүү байна. Би өндөр настай тэтгэврийн хүн 14 хоногын аялалаар ирсэн урд бусан улсаар 4 удаа зорчин аяласан ямар нэг зөрчил гараагүй. Аралын амралтанд амрах гээд буудлын мөнгө 400.0 воноо төлөөд буудлын захиалгаа өгсөн байсан одоо яахаа мэдэхгүй байна