СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-05-14

🔴Иргэн Соёл-Эрдэнэ: БНСУ-ын хилийн шалган дээр гарч буй хууль бус, хүний эрх зөрчсөн үйлдлийг анхааралдаа аваач

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 цагийн өмнө

БНСУ-ын хил дээрээс шалтгаангүй буцсан иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.

Иргэн Соёл-Эрдэнэ:

-2019 онд анх БНСУ-д зорчиж сар орчим байж байгаад буцаж ирсэн. Зургаан жилийн дараа нөхрийн хамт очихоор төлөвлөж хоёрдугаар сарын 24-нд визэнд орж 20 хоногийн дараа виз гарсан. Нөхрийн амралт тааруулаад 2025.05.12-ны өдрийн нислэг авсан. Буцах тийзээ зургаадугаар сарын 13-ны өдөр байсныг хүүхэд харах хүнгүй байсан учир 6-р сарын 4-нд буцахаар болгож солиулсан. Ингээд тавдугаар сарын 12-ны өдрийн орой 22 цагийн орчимд БНСУ-ын хил дээр буусан. Би хилээр зүгээр гарсан. Бид хоёрын бичиг баримт болон бусад бүх зүйл хамт захиалагдсан, хэвийн байсан ч нөхрийг маань гаргаагүй. Хилээр гарсан намайг буцааж дуудан хилээр оруулсан.

Ингээд шалган нэвтрүүлэх өрөөнд оруулснаар нэлээдгүй асуудал ундарсан. Надтай хамт тухайн онгоцоор явсан найман иргэнийг оруулсан. Ямар ч орчуулагч байхгүй, яах нь ойлгомжгүй байсаар гурван цаг гаруй болсны эцэст цааш саатуулах өрөөнд оруулсан.

. Тухайн үед би чанга дуугаар эсэргүүцтэл цаасан дээр гарын үсэг зурахыг шаардаж ширээн дээр цаас шидсэн. Би буцааж шидээд утсаа авахыг хүссэн. 20 минутын дараа надаас нэлээн олон асуулт асуусан. Бүх асуултад хариулж, шаардлагатай мэдээллээ өгсөн. Тэр ч байтугай цүнхэнд байгаа мөнгийг шалгаж, дансанд байгаа мөнгийг ч шалгах шаардлага тавьсан.

Ямар асуудлаар буцааж байгаагаа огт тайлбарлаагүй буцаах гэсэн тул бид яагаад буцаж байгаагаа тодруулах гэсэн боловч болоогүй. Орчуулагч гаргаж өгөөгүй. Цонхгүй битүү орчинд сандал дээр унтсан. Бүтээлэг болон сэндвич ундаатай өгсөн. Ийм байдалтай хоносон. Тэр үед нэмэгдэж 3-4 хүн орж ирж арван хэдүүлээ болсон. Бид ямар шалтгаанаар буцаж байгаагаа мэдэхийг хичнээн хүссэн ч ямар ч тайлбар өгөөгүй. Дан өндөр настан болон нялх хүүхэдтэй эмэгтэйчүүдийг буцаадаг юм билээ. Намайг жишээ нь хилээр гарах штамп тавьчихаад буцааж явуулахдаа буцаж гарсан штамп дараагүй байна. Онгоцны хамгийн хойд суудалд суулгаад, паспорт өгөхгүй байх жишээтэй. 

ГХЯ, ХЭҮК болон Монгол улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-нд бид хамтарч гомдлоо шаардлагаар хүргүүлж байна. Нийт зургаан төрлийн шаардлага тавьж байна.

Нэгдүгээрт, ЭСЯ болон ГХЯ энэ асуудлыг нэн яаралтай судалж, БНСУ-ын талд албан ёсны мэдэгдэл хүргүүлэх,

Хоёрдугаарт, Монгол улсын иргэдийн эрх ашиг, нэр хүндийг хамгаалж, ижил нөхцөл байдалд өртсөн бусад иргэдийн мэдээллийг цуглуулсан хамтарсан нэхэмжлэх гаргах,

Гуравдугаарт, БНСУ-ын хууль бус зохисгүй хилийн шалгалт, хяналт тавих дипломат арга хэмжээг авах

Дөрөвдүгээрт, 2025.05.12-ны шөнийн 00:15-01:30 минутын хоорондын хяналтын камерыг шүүх,

Тавдугаарт, Бидэнтэй зүй бусаар харьцсан тухайн улсын гаалийн ажилтныг шалгах, хүний эрхийг зөрчсөн үйлдэлд нь хариуцлага оногдуулж арга хэмжээ авах

Зургаадугаарт, БНСУ-ын виз зөвшөөрөл олгосноос хойш гаргасан бүх зардлаа нэхэмжлэх, хохирлыг шаардаж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 цагийн өмнө
116.206.83.106

Зөв шдээ үнэхээр хүний эрхийг зөрчсөн бна

Зочин
4 цагийн өмнө
116.206.83.106

Зөв ш дээ.. бүх зардалаа нэхэж олж авах хэрэгтэй.. солонгосчуудад өөрсдөд нь ийм хариу үйлдэл хийх хэрэгтэй ГЯЯ,солонгос дахь элчин сайдын яамнууд монгол хүнийхээ төлөө баймаар.. олон улсын хүний эрхийн байгууллагад хандах хэрэгтэй.. солонгосчууд бас их давраал бгаа ш дээ!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.