Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/
Өнөөдөр /2025.05.15/ нийслэл хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Маргааш оройдоо бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +1...+3 градус, өдөртөө сэрүүсэж +9…+11 градус дулаан байна.
Багануур, Тэрэлж орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 8-13 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө сэрүүсэж +9…+11 градус дулаан байна.
Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.
15-16-нд Хангайн уулархаг нутгаар нойтон цас орж, нутгийн зарим газраар хүчтэй салхи, шороон шуургатай байх тул хуурайшилт нэмэгдэхийг анхааруулж байна
Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 0...-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12...+17 градус, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +6…+11 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +11…+16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.
Тавдугаар сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
16-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 17, 18-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 19-нд Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.
Салхи 16-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 18-20 метр, 17, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +21…+26 градус, бусад нутгаар шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.