СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴Б.Дэлгэрсайхан: Энэ төмөр зам нэг хүнд ногдох ДНБ 10,000 ам.долларт хүрэхэд чухал хувь нэмэр оруулна

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 цагийн өмнө

Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэллээ.

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь 1-р зэрэглэлийн, өргөн, нарийн царигийн хос замтай, гүүрэн байгууламжтай, өргөн царигаар жилд 30 сая.тонн, нарийн царигаар жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байна. Төслийн нийт төсөвт өртөг 902 тэрбум төгрөг байх аж. 

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: 

-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэгдүгээрт энэхүү хил холболтын бүтээн байгуулалт орсон байгаа. Олон жил дуншсан энэхүү бүтээн байгуулалтын ажил маргаашаас эхэлнэ. 

Энэ зам ашиглалтад орсноор нүүрсний экспорт нэмэгдэнэ. Өргөн царигаар жилд 30 сая тонн, өргөн царигаар 10 сая тонн нүүрс гарна. Мөн, импортын бараа бүтээгдэхүүн орж ирнэ. Нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрэхэд энэ төмр зам чухал хувь нэмэр оруулна. 

Энэ төмөр зам ашиглалтад орохоор авто тээвэр зогсох уу гэдэг асуудал байгаа. гэж ойлгож болно. 

Хил холболтын тендерт БНХАУ-ын хоёр компани орсноос нэг нь шалгарсан. гэж ойлгож байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.