“Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс” тогтоох үнэлгээний үр дүнг танилцуулах үндэсний чуулган төрийн ордонд болж байна.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны харьяа Хөгжлийн үнэлгээний байгууллага (DEval), Монголын үнэлгээний холбоотой хамтран “Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс” тогтоох үнэлгээг амжилттай зохион байгуулж, үр дүнг нь танилцууллаа. Энэ талаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяраас тодрууллаа.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр:
-Монгол Улс хөгжлийн олон бодлогын бичиг баримтыг боловсруулан гаргасан байдаг. Эдгээр бичиг баримтуудаа үнэлдэггүй, үр дүн гарсан эсэх нь тодорхойгүй байдаг.
Иймд ЗГХЭГ-аас санал болгоод, бодлогын бичиг баримтуудыг өөрөө өөрсдөө үнэлэхээ больё, өөрөө өөртөө дүн тавилгүйгээр олон улсын байгууллагаар үнэлүүлье, олон улсын стандарт нийцүүлье гэсэн. ХБНГУ-ын яамны харьяа DEval гээд байгууллагаар үнэлүүлсэн. Энэ нь Монголд төдийгүй Ази тивд анх удаа үнэлүүлж буйгаараа онцлогтой.
Арван онооны 50 хувийг нь авсан. Анх удаа гэхэд чамлалтгүй.
"Монгол Улсад хууль тогтоомж хангалттай байна. Бичиг цаас хангалттай байна. Гагцхүү хэрэгжилт хангалтгүй байна" гэсэн дүгнэлтэд хүрсэн. Үүн дээр бид анхаарна. Тус байгууллага хоёр жил тутамд нэг удаа үнэлнэ...
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.