СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 Б.Артур: Тавантолгойгоос орж ирж буй ачаатай галт тэрэг Ганц мод өртөөнд хятадын галт тэргэнд сэлгэн ачигдана

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 цагийн өмнө

Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалт эхэллээ. Тус нээлтийн ажиллагаанд оролцож буй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын дарга Б.Артуртай ярилцлаа.

Төмөр замын газрын дарга Б.Артур:

-Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын ажил олон жил яригдсан. Энэ оны хоёрдугаар сард Эрээн хотод Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр байгуулагдаж, хил холболтын төмөр замыг барьж байгуулах, нүүрсний худалдааны хүчин чадлыг нэмэгдүүлэх цогц асуудлыг БНХАУ-ын талтай хэлэлцэн тохиролцсон. Үүний дагуу өнөөдрийн нээлт болж өрнөлөө.

БНХАУ-ын хилийн шугам нь одоо баригдсан байгаа төмөр замын шугамаас 700 метр зайд дутуу байгаа. Монголын талын Гашуунсухайт өртөө баригдсан боловч 8-9 км зайтай байгаа. Энэ хоёр төмөр замын хил дамнасан хэсгийг барьж байгуулна. Хятад талтай анхнаасаа нэг зураг төсөл, нэг гүйцэтгэгчтэй байвал үр дүн нэг гарна гэж үзсэн тул өнөөдрийн арга хэмжээг хамтарсан байдлаар ийнхүү зохион байгууллаа.

2025.04.31-ний өдөр тендерийн нээлт болж хятадын хоёр компани санал ирүүлснээс тэргүүлэх том компани болох “CRCC” корпорацийн охин компани болох “Хятадын төмөр замын барилгын гүүрний инженерийн товчоо групп” /China Railway Construction Bridge Engineering Bureau Group Co., LTD/ 22 сарын дотор гүйцэтгэх санал ирүүлсэн. Тендерт ялсан компанитай гэрээ хэлэлцээр байгуулах ажил явагдаж байна. Эхний ээлжинд шон суурь буюу нүдэнд харагддаггүй гүүрний баганын доод талыг өрөмдөж хүчитгэх ажлыг хийнэ. Энэ жилдээ баганан суурины шон суурийг өрөмдөж хийж дуусгана. Ажлын явц сайн бол баганыг цутгах ажлаа эхлүүлнэ. Мөн дам нуруунуудаа хийж дуусгана. Онцлогоос шалтгаалж хятадын талаас төмөр зам баригдаж орж ирнэ.

Монгол улс 1955 оноос эхлэн төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орны нэг болсон. Төмөр замын олон улсын ачааны хэлэлцээрийн дагуу цариг ондоо байвал өөрийн хилийн өртөөнд ачаатай галт тэрэг хүлээж авдаг үндсэн зарчимтай байдаг. Үүний дагуу Тавантолгойгоос орж ирж буй ачаатай галт тэрэг Ганц мод өртөө буюу Хятадын нутаг дэвсгэрт, хятадын галт тэргэнд ачигдана гэсэн үг. Хятадаас эргээд Монгол руу орж ирэх импортын ачаа Гашуунсухайт өртөөнд хүлээн аваад ачааг сэлгэн ачна гэсэн үг гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

bog
2 цагийн өмнө
116.206.83.106

zamin udeer gatsaj bhaar dahid garys nemegdej bhd yagaad bgaa boloo

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.