"Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам баригдсанаар жилд 30 сая тонн ачаа тээвэрлэж, 1.5 тэрбум ам.долларын борлуулалт хийнэ" гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэлж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-Энэ төмөр замын хил холболтын төмөр замын хөрөнгө оруулалтыг Эрдэнэс Тавантолгой ХК гаргаад явна. 902 тэрбум төгрөгөөр тус хил холболтыг хийхээр төлөвлөж, хугацааг мөн наашлуулж чадсан. Тус төмөр замаар тээвэрлэх ачаа тээвэрлэлт 30 сая тонноор нэмэгдэнэ. Экспортод гаргах барааны эргэлт сайжирна. Манай улсын экспортын орлого 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэнэ. Энэ төмөр замаар зөвхөн нүүрс тээвэрлэхгүй бензин шатахуун, гол нэрийн хэрэглээний бүтээгдэхүүн тээвэрлэгдэнэ. Гэрээний үнэ хэлбэлзэнэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.