СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хүүхдийн гар утсыг дээрэмдэж, шатнаас гавласан этгээдийг баривчилжээ

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 цагийн өмнө

Бага насны хүүхдийг"Гар утсаараа яриулаач" гэж хуурч, орц руу дагуулан орж, шатнаас гавласан этгээдийг баривчилжээ. 

Тодруулбал, "Манай бага насны хүүхдийн гар утсыг дээрэмдэж, шатны төмрөөс гавлаад явсан байна" гэх дуудлага мэдээлэл 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлагын дагаа алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт бага насны хүүхдийн биед хүч хэрэглэж, гар утсыг дээрэмдэж, шатны төмрөөс гавлаж үлдээсэн байж болзошгүй Э гэгч 17 настай этгээдийг олж тогтоожээ. Ингээд тус этгээдийг "дээрэмдэх" болон "нэг бүрийн тусгай хэрэгсэл"-ийг ашигласан зэрэг үйлдлүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.