Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл өгчээ.
ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр:
-"Улаанбурханы 1756 тохиолдол бүртгэгдсэн. 1199 нь эдгэрсэн. Нийт 11 аймагт уг өвчний тохиолдол бүртгэгдээд байна. Өнөөдөр үүрээр улаанбурханы халдвараар өвчилсөн дөрвөн сартай хүүхэд өнөөдөр эндсэн. Тус нярай дархлаажуулалтад хамрагдаагүй, биеийн байдал маш хүнд байдалтай ирсэн. Дархлаажуулалтад хамрагдаагүй, архаг хууч өвчтэй хүүхдүүд өвчлөх магадлал өндөр байна. Тиймээс дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай байна.
Сүүлийн үед бол улаан бурхны тохиолдолд ихэссэнтэй холбоотойгоор ХӨСҮТ-ийн хүлээн авахад төвөөр үйлчлүүлэгчийн тоо эрс нэмэгдсэн. Өдөрт дунджаар 1200 орчим үйлчлүүлэгч ирж үзүүлдэг байсан бол одоо хоногтоо 1350 хүртэлх тооны үйлчлүүлэгч ирж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.