БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдаж байгаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын хил орчмын бүс нутгийн Онцгой байдлын удирдлагын хилийн хамтын ажиллагаа, мэдээлэл солилцох механизм бий болгох чуулга уулзалтад ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардорж, Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, дэслэгч Б.Ариунбат нар оролцож байна.
Энэ үеэр Монгол улсын хил орчмын гамшгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг оролцогчдод танилцуулсан юм. Тус уулзалтад 9 орны 30 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.
Төлөөлөгчид БНХАУ-ын Шанхай хотын Гал түймэр унтраах-аврах ангийн үйл ажиллагаатай танилцаж, олон улсын аврах ажиллагааны үзэсгэлэнд оролцож байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.