“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлт эхлэхэд 12 хоног үлдлээ. Өнөөдрийн байдлаар нийт 8800 орчим иргэн гүйхээр бүртгүүлснээс тал хувь нь буюу 4400 гаруй нь 5 км-т бүртгүүлжээ.
Маргааш 5 км-ийн төрөлд бүртгүүлсэн хүмүүст дүүргүүдийн Биеийн тамир, спортын хорооны байрууд дээр энгэрийн дугаар олгож эхэлнэ. Дугаар тараах газруудын байршлыг танилцуулж байна.
Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо
Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо
Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороо
Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын хороо
Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо
Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороо
Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хороо
Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороо
Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хороо
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бусад төрөлд бүртгүүлсэн иргэдэд энэ сарын 15-ны өдрөөс эхлэн дугаар тарааж эхэлнэ. Марафонд гүйх иргэдийн бүртгэл 2025 оны 4 дүгээр сарын нэгнээс эхэлсэн бөгөөд бүртгэл энэ сарын 20-нд хаагдах юм.
Бүртгүүлэх холбоос: Сайтаар бүртгүүлэх: https://ulaanbaatar.marathon.mn Hipay аппликэйшнаар бүртгүүлэх: www.hipay.mn/app
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.