СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-12

🔴LIVE: Н.Ганибал: Хамтарсан Засгийн газрын гэрээг дүгнэх ажлын хэсэг удахгүй хуралдана

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 цагийн өмнө

УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл болон УИХ-ын гишүүн, АН-ын ЕНБД Н.Ганибал нарын байр суурийг та бүхэнд хүргэе. 

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: 

-Монгол Улс нэг төсөвтэй байх ёстой. Гэтэл нийслэлийн төсвийг тусад нь ярьдаг, төрийн өмчит компаниуд санхүүжилтээ бие даан хийдэг болчихлоо. Улсын нэгдсэн төсвөөс гадна тусдаа урсгал бий болоод удаж байна. 

Мөн, Засгийн газар бартер хийхийн тулд өөрсдөө биш, УИХ-ын гишүүдээр хууль өргөн бариулж, төсвийн гадан олон төсөвтэй байх ажил хийж эхэлсэн нь илчлэгдсэн. 

Татварыг бууруулах, иргэн, аж ахуйн нэгжүүдэд ирэх дарамтыг бууруулах ажил гацаанд орчихлоо. Засгийн газраас татварын хуулийг шинэчилж хууль өргөн барина гэсэн.

-Хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам гарах цаг болоогүй юу? Эдийн засаг хүндэрчихлээ. Ардчилсан нам сөрөг хүчнээ хийхгүй юу? 

УИХ-ын гишүүн, АН-ын ЕНБД Н.Ганибал: 

-Гурван намын хамтарсан Засгийн газар байгуулагдаад нэг жил болоогүй байна. Дэлхийн эдийн засагт өөрчлөлт орчихлоо. Иймд шийдэж болох асуудлуудаа шийдээд явах ёстой гэж үзэж байгаа. Асуудалд бид аль болох, болох талаас нь хандаж байгаа. гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.