СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2025-05-12

Олон овоотын ордоос үлдсэн найман лиценз Г.Алтжин агсны хоёр хүү рүү хууль бусаар шилжжээ

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
7 цагийн өмнө

Олон овоотын ордын лицензийн маргаан олон жил үргэлжилж, “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, “Жаст групп”-ийн Ш.Батхүү агсан, “Алтжин” группийн Г.Алтан агсан гэх улсдаа толгой цохих бизнес эрхлэгчид маргаанд гол тоглогчид байсан. Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд байрлах энэхүү ордыг 18.5 тонн нөөцтэй, үүнээс ч илүү нөөцтэй байх боломжтой хэмээн гадны экспертүүд тодорхойлсон. Ингэснээр тэд “Олон-Овоот гоулд” ХХК-ийг байгуулж, Анод, Зоос, Хадгаламж банкуудаас зээл авч, хөрөнгө татаж, уг ордын үйл ажиллагааг сайжруулахаар болсон.

Гэвч огт сайжруулалт хийгдээгүй төдийгүй банкуудаас авсан зэрэг . Бидний мэдэхийн 16 жил яригдаж байгаа энэхүү алтны ордын лиценз буюу тусгай зөвшөөрлийн хулгай одоо хүртэл үргэлжилсээр байгаад итгэхийн аргагүй.

Хамгийн гол нь Олон овоотын ордын лицензийн асуудал гэж наанаа харагдах ч цаанаа 44 тусгай зөвшөөрлөөс яагаад зөвхөн найм нь үлдэв, шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн уурхайг нууцаар ажиллуулж, их хэмжээний алт олборлож, улсад мэдэгдэхгүйгээр зарж борлуулсан асуудал зөвхөн нэг гэр бүлд чиглэв, агентлагийн даргын ганцхан шийдвэрээр лицензийг шилжүүлдэг, ард түмний өмч газрын доорх баялгийг үе дамжин гэр бүлээрээ ашигладаг зэрэг асуудлууд мөн чанартаа хөндөгдөх юм. Нэг үгээр Монгол Улсын газрын доорх баялгийг хэрхэн хувааж үнэгүйдүүлж, үгүй хийж болдгийн сонгодог жишээ Олон овоотын орд байжээ.

Баримт 1: Олон овоотын ордын найман лицензийг “Минерал Эксплорейшн Фандинг” ХХК өр барагдуулах нөхцөлтэйгээр 2024 оны наймдугаар сараас эзэмшсэн

Олон овоот ордыг анх “Монгол газар” болон “Жаст групп” ХХК хамтран эзэмшиж “Олон-Овоот гоулд” ХХК-ийг байгуулсан. Дараа нь уг орд “Алтжин” группийн мэдэлд шилжсэн байдаг. Гэвч тэд Монгол банк болон дотоодын арилжааны банкуудад асар их хэмжээний өр тавьж, үүнийгээ барагдуулахгүй арав гаруй жил явсан. Тэдний үүсгэсэн 140 гаруй тэрбум төгрөгийн өрийг барагдуулахын тулд банк дундын барьцааны зүйл болох хүчинтэй үлдсэн найман ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “Минерал Эксплорейшн Фандинг” ХХК-д шилжүүлэн өгсөн ажээ.

Тодруулбал, нийт 18 гүйцэтгэх баримт бичигт үндэслэн гурван шатны шүүхийн шийдвэрээр, хамгийн сүүлийн баримт нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны наймдугаар сарын 7-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай” 335, 336, 337, 338, 339, 340, 341 дүгээр шийдвэр, 2024 оны есдүгээр сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай” 426 дугаар шийдвэрээр “Олон-Овоот гоулд” ХХК-ийн Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутаг дахь Овоот-1 нэртэй 940.35 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-015274, MV-015275,  MV-015282,  MV-015283,  MV-020764,  MV-021489,  MV-021490 дугаартай 7 тусгай зөвшөөрлийг “Олон-Овоот гоулд” ХХК-иас, MV-019336 дугаартай нэг тусгай зөвшөөрлийг “Зөв зүг” ХХК-иас “Минерал Эксплорейшн Фандинг” ХХК-д тус тус шилжүүлсэн байдаг.

“Минерал Эксплорейшн Фандинг” компани нь “Хадгаламж банк” ХХК дахь БЭХА-аас чанаргүй активыг шийдвэрлэх зорилгоор удирдаж байгаа “Монголын актив удирдлагын корпораци” ХХК-ийн үүсгэн байгуулсан компани юм.

Тус компанийн зүгээс дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, мэргэжлийн хүмүүстэй хамтран ажилласны үр дүнд, төрийн байгууллагуудын авлагыг багтаагаад уг 140 гаруй тэрбум төгрөгийн өрийг барагдуулах зорилготой ажиллаж байв.

Баримт 2: Битүүмжилсэн ордод нууцаар олборлолт явуулж, 3 тонн алт гаргасан байж болзошгүй

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх үйл ажиллагаа гурав орчим жилийн турш хянагдаж, 2024 оны наймдугаар сардаа албажиж, арваннэгдүгээр сарын 1-нд нь өр барагдуулагч “Минерал Эксплорейшн Фандинг” ХХК-иас Олон овоотын уурхайд очиж, нөхцөл байдалтай танилцаж, хуучин харуул хамгаалалтыг буулгажээ.

Нийт яг 148.5 тэрбум төгрөгийн өрийн барьцаа хөрөнгөд найман тусгай зөвшөөрлөөс гадна Олон овоотын уурхайн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөрөнгүүдийг балансын үнээр тооцож оролцуулсан боловч нэг ч бүтэн хөрөнгө, үйлдвэрийн техник үлдээгүй. Бүгдийг эвдэн сүйтгэснээс гадна уурхайн жил бүр тайлагнадаг уулын ажлын төлөвлөгөө хэдэн жилээр устсан. аж.

Мөн “Минерал Эксплорейшн Фандинг” ХХК-д тусгай зөвшөөрөл эзэмших шийдвэр гарсан ч шийдвэр гарснаас хойш есхөн сарын хугацаанд олборлолт огт хийгдэж амжаагүй байсан. Ордын нөөцийг дахин тогтоох, холбогдох бичиг баримтыг эмхлэх, уурхайн бүсийн зам тавих, кемпийг стандартад нийцүүлэх зэрэг ажлыг төлөвлөж, мөн төрийн байгууллагуудын татварын өр төлөлтөд 2024 оны арваннэгдүгээр сараас хойш 5.4 тэрбум төгрөгийн төлөлт хийсэн баримт байна. Жишээлбэл, Олон-Овоот гоулд ХХК хувь хүмүүсээс үйлчилгээ аваад төлбөрөө төлөөгүй, ажилчдын цалин тавиагүй зэргээс үүдэн нэг тэрбум гаруй төгрөгийн өрийг үүсгэжээ.

Баримт 3: “Минерал Эксплорейшн Фандинг” компанийн мэдэлд байсан 8 лицензийг нэг даргын шийдвэрээр нэг өдрийн дотор, нэг гэр бүлийн хоёр компанид шилжүүлжээ

2025 оны тавдугаар сарын 6-нд гэсэн үг. Энэхүү шийдвэрийг гаргахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч “Минерал Эксплорейшн Фандинг” ХХК-д мэдэгдээгүй, арилжааны банкуудын өр төлбөрийг барагдуулах ажлыг хариуцагч Монгол банкинд ч мэдэгдээгүй. Сонсох ажиллагаа бүр огт явуулаагүй байна. 

Мөн Ш.Ганхуяг нь албан тушаалаа албажаагүй байхад буюу Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас томилгоог нь баталгаажуулаагүй байхад уг шийдвэрийг гаргасан байж болзошгүй.

гэнэ. Тэдний компаниуд Олон овоотын ордын үлдсэн найман лицензийг эзэмших эрхийг аль эрт гурван шатны шүүхээр хориглож, тэд ч энэ шийдвэртэй санал нэгдсэн байдаг. Гэтэл удаагүй Монголбанкны авлагын үйл ажиллагааг зохион байгуулагч “Минерал Эксплорейшн Фандинг” ХХК-ийн эзэмшилд байсан найман лиценз рүү дахин халдаж, нэг ёсны төрөөс, ард түмнээс дээрэм хийж буй нь энэ.

Монголын ард түмний өмч байгалийн баялгийг ганцхан гэр бүл үе дамжин тонон дээрэмдэж, өр төлбөрөө барагдуулахгүй зугтаж болдог, хөрөнгийг битүүмжилсэн байхад үйл ажиллагаа явуулаад хууль бусаар их хэмжээний алт олборлож, түүнийгээ улсад мэдэгдэлгүйгээр өөрсдөө борлуулж, ард түмний баялгийг хэнэг ч үгүй ашигласаар ирсэн. Арав гаруй жилийн дараа ч энэ санаархлаа зогсоосонгүй. Ийнхүү түүх дахин давтагдсаар, ард түмний баялаг хэн нэгэн гэр бүлд үе залгамжлагдан ашиглагдсаар л байх уу.

"Редакцийн бус нийтлэл" 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
5 цагийн өмнө
116.206.83.106

Хууль хүчнийхэн авилгалд идэгдээд эдгээр этгээдүүдийн эрх ашиг хамгаалагч болсон нь ил бна одоо энэ хууль зөрчисөн этгээд хариуцалга хүлээлгэхгүй толгойг нь шүүх илээд л өнгөрнө

Зочин
4 цагийн өмнө
116.206.83.106

Арай юмаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.