2025 оны дөрөвдүгээр сард Өмнөговь аймгийн Цанхийн уурхайд 20 гаруй тонн тэсрэх бодис тээвэрлэж явсан цэнэглэгч машин онхолдсон ноцтой осол гарчээ.
Уг автомашиныг "Спейшл Майнинг Сервис" ХХК-ийн жолооч согтуугаар жолоодож байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.
Ослын улмаас хүн амь эрсдээгүй ч, хэрэв дэлбэрэлт болсон бол уурхай төдийгүй Цогтцэций сумын иргэд үлэмж хэмжээний хохирол амсах нөхцөл бүрдсэн аж.
Цагдаагийн байгууллага уг ослын талаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлсэн байна.
Осол гарахтай зэрэгцэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Цанхийн зүүн уурхайн өрөмдлөг, тэсэлгээний тендер” шалгаруулалт зарлагдсан бөгөөд тус тендерт “Спейшл Майнинг Сервис” ХХК шалгарахын тулд ослын талаар ихэд нууцалж, тендерийн баримт бичгээс тэсрэх бодис тээвэрлэх жолоочид тавигдах хууль ёсны шаардлагыг ч мөн хасуулсан аж.
“Спейшл Майнинг Сервис” ХХК нь улс төрийн хамааралтай компани бөгөөд "Молекул" хочит Батж.Батбаярын хүүгийн эзэмшдэг компани юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тэсрэх бодис тээвэрлэдэг жолооч нар болон газ тээвэрлэдэг жолооч нар их бүдүүдэг байдаг, дараа нь тэгээд нээр ядарсан зүдэрсэн жолооч гээл уянгалаад эхэлдэг хариуцлага чухал, өмнө бас газ ачиж яваад ямар их хохирол учруулсан билээ, хэрэв ажлаа мэддэг бол аюулгүй болгох ажлыг хийх хэрэгтэй
gantsn ill bolj dee