СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-05-08

🔴Ж.Золжаргал: Гадаадад байгаа иргэд И-Монголиагаар сонгуульд саналаа өгөх боломжтой болно

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 цагийн өмнө

Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдэд төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монголиа цахим системийг хүртээмжтэй болгох, сонгуульд цахимаар оролцох эрхийг хангах боломжийг судлан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж. Золжаргал:

-Инновац, цахим бодлогын байнгын хорооноос И-Монголиа төрийн цахим үйлчилгээг гадаадад байгаа иргэдэд илүү хүртээмжтэй болгох, цахим технологи ашиглаж зайнаас сонгуульд оролцдог болгох үүднээс ажлын хэсэг байгуулсан.

220 орчим мянган монгол иргэн гадаадад ажиллаж амьдарч байна. Гурав дахь үеийн монголчууд эх орноосоо холдож байна. Тэдгээр иргэд маань гэр бүл, соёл, эдийн засгийн харилцаанаас гадна улс төрийн харилцаанд оролцох хэрэгтэй. Эх орныхоо төр засгийг байгуулахад оролцоо бий болгож байж, сэтгэл зүрх нь ойр байна.

Дэлхийн 17 улс цахимаар сонгуулиа өгч байна. Цахимаар өгөхөд техникийн хувьд асуудалгүй. Мэдээллийн аюулгүй байдал, улс төрийн нөлөөлөл ямар байж болох тал дээр ажлын хэсэг судалгаа хийж байна гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.