СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2025-05-08

🔴 Ц.Идэрбат: Оюутолгойн гэрээнд гаргасан алдаагаа “Онтре” ХХК-ийн эзэмшдэг хоёр орд дээр засах боломж бий

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 цагийн өмнө

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнөөдөр "Оюутолгойн бүлэг орд бол Монгол Улсын төдийгүй дэлхийн хамгийн сор болсон алт, зэсийн орд. Гэтэл энэ орд дээр гадны хоёр компани манай улсын талын ямар ч оролцоогүйгээр гэрээ хийж, тэр ч байтугай энэ оноос ашиглаж эхлэх гэж байна" хэмээн мэдэгдсэн.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат уг асуудлаар мөн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: 

-"Онтрэ" ХХК-тай холбоотой асуудал дээр манай улсын хууль эрхзүйн байдал тодорхой болчихсон.

Оюутолгой төслийг хэлэлцэж байх үед баялгаасаа яаж ашиг хүртэх ёстой вэ, энэ том ордуудыг яаж эдийн засгийн эргэлтэд оруулах вэ, манай улсын эрх ашиг хаана нь шингэх вэ гээд олон зүйл дээр эрхзүйн хувьд том тохируулга байгаагүй. Харин өнөөдрийн "Онтрэ" ХХК-ийн асуудал яригдаж байгаа энэ цаг үе бол өөр. Бид Үндсэн хууль болон Баялгийн сангийн хууль дээрээ маш тодорхой зааж өгсөн тул хуулийн хүрээндээ ярих ёстой.

Миний хувьд, Оюутолгой дээр манай улс гаргасан алдаагаа харин ч "Онтрэ" ХХК-ийн гэрээн дээр илүү сайжруулж засаад явах нөхцөл гарч ирж байна гэж харж байна. Одоогоор би хэвлэлийн мэдээлэлтэй л байна. УИХ дээр асуудал орж ирэхэд Засгийн газрын байр суурийг илүү сонсох ёстой гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 цагийн өмнө
116.206.83.106

Зас

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.