D-Parliament дээр ХХОАТ-ын 10 хувийг 1 хувь болгохыг дэмжиж 100.000 иргэн гарын үсэг зурсантай уялдуулж Ж.Баярмаа нарын УИХ-ын гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Одоогоор 10 хувь байгаа Хүн амын орлогын албан татвар (ХХОАТ)-ыг 1 хувь болгон бууруулах саналд долоо хоногийн хугацаанд 100 мянган иргэн гарын үсэг зурчихлаа. Энэ нь иргэдийн хувьд татварын дарамт их байгааг шууд харуулж байна. Иймд бидний УИХ-ын гишүүд хууль санаачилж УИХ-д өргөн барих гэж байна. Өнгөрсөн даваа гарагт бид Ерөнхий сайдад төслөө хүргүүлсэн.
Иргэн баян бол улс баян. Хоёр сая төгрөгийн цалинтай хүний албан татварыг 9 хувь бууруулахад 180,000 төгрөг болно. Хэдийгээр бага мөнгө боловч, жилд үржүүлбэл их мөнгө. Мөн энэ мөнгөөр нэг шуудай гурил, нэг уут цагаан будаа авах боломжтой юм.
Төсөв батлагдах гэж байх үед Сангийн сайд "Боломжгүй" гэсэн хариу өгч байсан боловч удалгүй багасгаад орж ирж байсан. Түүн шиг татварын дарамтыг бууруулах бүрэн боломж бий гэж бид харж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.