СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэртээ цоожтой үлдсэн хүүхэд өндрөөс унаж нас баржээ

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
8 цагийн өмнө

Баянзүрх дүүргийн нутаг, Амгалан дахь нэгэн орон сууцын 15 давхрын тагтнаас таван настай хүүхэд унаж амиа алдсан хэрэг энэ сарын 5-нд гарлаа. Аав нь хүүгээ гэрт нь цоожилж үлдээн гарах хооронд ийм харамсалтай явдал болсон байна.

Эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдээ гэрт нь цоожилж үлдээснээс болж амиа алдсан тохиолдлууд удаа дараа гарч буй. Хэдхэн хоногийн өмнө Төв аймгийн Жаргалант сумд гэртээ цоожтой үлдсэн бага насны гурван хүүхэд гэр нь шатсаны улмаас амиа алдсан. Дархан-Уул аймагт гурван хүүхэд гэртээ цоожтой үлдээд цахилгаан хүчдэлд цохиулж нас барсан харамсалтай явдлыг хүмүүс мартаагүй.

Тиймээс эцэг эхчүүд, асран хамгаалагчдыг бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр гэртээ цоожилж үлдээхгүй байхыг сэрэмжлүүлье. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
7 цагийн өмнө
116.206.83.106

5 настай хүүхэд яаж гэртээ ганцаар үлдэх юм бэ.цэцэрлэгт өгч эсвэл ямар нэг хүнд харуулж болоогүй юмуу

Зочин
7 цагийн өмнө
116.206.83.106

Эцэг эхчүүд хүүхэдтэй тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна 5 с 8 бага нас шүү заавал харгалзах хүнтэй үлдээж бай??? Хөөрхий 5 настай болтол нь өсгөчөөд алдана гэдэг маш хэцүү шүү ....

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.