Нийтэлсэн:
![]()
Т.Мягмар
16 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр:
Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойд зориулж, Засгийн газраас хүүхэд рүү чиглэсэн чухал шийдвэрүүд гаргалаа.
- Дотуур байранд байгаа хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр камержуулах, нөхцөл байдлыг сайжруулах,
- Сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн бие даасан байдлыг хангах, тус байгууллагын сонгууль гэдэг бол хүүхдүүдийг ардчиллын процесст сургадаг үйл явц учир утгаар нь хэрэгжүүлдэг байх, сургуулийн удирдах үйл ажиллагаанд оролцох боломжийг хангах,
- Нийгмийн сүлжээнд 16 нас хүртэлх хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийн төслийг дөрвөн яамны дунд ажлын хэсэг байгуулж, үзэл баримтлал нь боловсруулагдаад явж байна. Хуулийн төслийн УИХ-д удахгүй өргөн барина
- Хүүхдийн зуслангуудыг сэргээх, хүүхдийн ордныг байгуулах зэрэг асуудлыг ярилцаж шийдвэрлэлээ.