Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны Удирдлагын академийн хойд талд "Гал гарч байна" гэсэн дуудлага онцгой байдлын газарт өнөөдөр /2025. 05.06/ 16:40 цагт иржээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход шинээр баригдаж байгаа барилгын нэг давхарт шалны материал шатаж байжээ. Алба хаагчид галыг унтраахаар ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Баригдаж дуусаагүй байхад шатсан нь болж дээ. Айлууд орсон хойно ч шатаж болох л байж. Ямаршуухан чанартай материалаар барила барьж байгааг харуулж байгаа бус уу???