Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 14 мега төслийн хүрээнд “Цагаан бургастай–Онгийн усан цогцолбор”-ыг байгуулж, Улаан нуурын экосистемийг сэргээх төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр /2025.05.06/ боллоо.
Ёслолын ажиллагаанд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Говийн болон Хангайн бүсийн 16 гишүүн, төслийн бүтээн байгуулалт хийх Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь аймгийн Засаг дарга нар оролцож, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.
Экологи, нийгмийн ая холбогдолтой төсөл нь байгаль хамгаалах ажлаас гадна Говь-Хангайн бүсийн гадаргын усны нөөцийн жигд хуваарилалтыг бий болгон усны нөөцийн менежментийн төлөвлөлтөд үндэслэж байгалийн нөөцийг түшиглэсэн хөгжлийн шинэ загвар гэдгийг Засгийн газрын гишүүд онцоллоо.
Төсөл хэрэгжсэнээр урсацын тохируулагатай 65 сая.м3 эзлэхүүнтэй усан сан үүсгэж, стандартын шаардлага хангасан усны хүртээмж нэмэгдэж, иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанар сайжирна. Улаан нуур сэргэснээр Сибирь рүү нүүдэллэдэг олон төрлийн усны шувуудын амьдрах орчин хамгаалагдана гэж үзэж байгаа юм. Ундны усыг хэрэглэж эхэлсэнээр бүс нутгийн хүн амын дундах халдварт өвчлөл 40 хувиар буурч, дундаж наслалт 6 жилээр уртасах боломжтой аж. Төслийг хэрэгжүүлэх явцад 1000 гаруй хүн ажлын байраар хангагдаж цаашид байнгын 130 ажлын байр шинээр бий болно. Бүс нутгийн хэмжээнд 30 гаруй мянган хүн ам, 230 орчим мянган мал аж ахуй, газар тариалан, усаар хангагдаж, үр өгөөжтэй газар тариалан эрхлэх, аялал жуулчлал хөгжих шинэ экологи, нийгмийн ногоон дэд бүтэц бий болно.
УИХ-ын гишүүн Р.Сэддорж:
-Говь бол Монголын эдийн засгийн гол хөдөлгүүр, байгалийн баялгийн гол төв болсон ч усны хомстол, цөлжилт, орчны доройтол иргэдийн амьдралд бодит аюул учруулж ирсэн. Өнөөдрийн нээлт хийж буй “Цагаан Бургастай–Онгийн усан цогцолбор”, Улаан нуурын экосистемийн сэргээлтийн төсөл нь зөвхөн ус дамжуулах хоолой биш, харин ирээдүйн амьдралыг авчирч буй шинэ урсгал юм. Энэ бол монголчууд бид байгалийнхаа тэнцвэрийг сэргээх, нэгэн голын усан дээр түшиглэн хөгжих хангай, говийн түүхэн интеграцийн эхлэл юм.
Бид цөлжилтийн эсрэг сөрөх түүхэн алхмаа эхлүүллээ.
Энэ төслөөр дамжин:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Dor hayaj 5 jil boloh ajil