СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Чингэлтэй дүүргийн 155 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусаж, улсын комисс хүлээн авчээ

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 цагийн өмнө

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, 155 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусаж, улсын комисс хүлээн авчээ.

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлыг үе шаттай хийж буй. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, 155 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусаж, улсын комисс хүлээн авчээ. Тус цэцэрлэг нь 20.5 х 14.0 метр хэмжээтэй, зоорьгүй хоёр давхар барилга бөгөөд засвар шинэчлэлтийн хүрээнд гадна ханын дулаалга, ус чийгээс хамгаалах зориулалтын тусгаарлагч, дулаалгатай сайдинг фасадыг суурилуулсан. Мөн цонх, гадна шат, довжоо, хаалга, ус зайлуулах хоолой зэргийг бүрэн шинэчилсэн юм.

Нийслэлийн төсийн хөрөнгө оруулалтаар тус засварын ажлыг “Бүрэн Одод” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.