СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

МУИС-ийн газраас “хумслахад” оролцсон албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлэв

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 цагийн өмнө

Манай дээд боловсролын ууган байгууллага болох Монгол Улсын их сургууль (МУИС)-ийн өмчөөс эрх мэдэлтнүүд хумсалж байсан талаар хэвлэлүүд 2024 оны зургаадугаар сард олон нийтэд хүргэсэн билээ. Тодруулбал, МУИС-ийн VI байр буюу Газар зүй, геологийн сургуулийн эзэмшлийн талбайгаас эрх мэдэлтнүүдийн шийдвэрээр хумсалж, хувийн компанид олгосон байдаг.

Уг хэрэгт 2016-2020 онд нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар ажиллаж байсан О.Мөнгөншагай, Хот байгуулалт хөгжлийн газрын дэд дарга асан Ч.Бум-Эрдэнэ нарыг холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр яллагдагчаар татсан юм.

Тэгвэл энэ хүмүүс нэр бүхий иргэний эзэмшлийн газрын нэгж талбарыг 455 ам метрээр нэмэгдүүлэх зорилгоор албан тушаалаа урвуулан ашиглаж, мэргэжлийн зөвлөлийн гишүүдэд хууль бусаар нөлөөлж, бусдад давуу байдал бий болгосон нь мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болсон гэх. Тэдэнд НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

О.Мөнгөншагайгийн хувьд Газар зүй, геологийн сургуулийн эзэмшлийн талбайгаас гадна МУИС-ийн бүрэлдэхүүнд багтдаг Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн эзэмшлийн, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь “Харзтай” амралтын газрын дэргэдэх сургалтын баазаас 44 000 гаруй ам метр талбай нь хасагдан хувийн эзэмшилд очсон үйлдэлд ч бас буруутгагдсан юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.