Үйлдвэрлээд арваас дээш жил болсон машинд Улаанбаатар хотын дугаар олгохгүй гэх журам ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Гэхдээ 10-аас дээш жил унасан тээврийн хэрэгслийг Монгол Улсад оруулж ирэхийг хориглоогүй байна. Түүнчлэн ирэх сарын 1-нээс импортоор оруулж ирж байгаа тээврийн хэрэгсэл нь ашиглагдаж байгаа орноос экспортлогдохын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх ёстой гэсэн шалгуур тавьж эхлэх юм байна.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024.02.08-ны 18 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын тээврийн хэрэгсэлд олгох улсын дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Үүнтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн хотын дугаар авах хүсэлтэй иргэд цахимаар бүртгүүлж, шалгуурын дагуу оноогоор эрэмбэлэгдэх болсон. Үүнд хүрд, насжилт, хөдөлгүүр гэхчлэн шалгуурыг харгалзаж 100 хүртэлх оноогоор дүгнэгдэх бөгөөд нэг иргэн цахим бүртгэлээр нэг л удаа хүсэлт гаргах боломжтой юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ер нь зөв юм хийж байна. Хуучин машинууд Улаанбаатараас жийгдээд эхэлсэн. Гэхдээ хөгжилтэй улсад ч гэсэн 25 с дээш жилтэй шаардлага хангасан машин мотоциклуудыг рарирет гэж үздэг багөөд үнэтэй ч байдаг. Манайд иашин зэврэх нь бага тул хуучин машинууд яваад л байх юм.