Нөмрөг-Улаангом чиглэлийн А18 дугаартай авто замаас Арцсуурь хилийн боомт хүрэх хатуу хучилттай авто замын барилгын ажлыг эхлүүллээ.
Монгол Улсын Их Хурлаас баталсан “Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д баруун бүс нутагт “Арцсуурь боомт - Баянхайран сум - Тэлмэн сум болон - Улиастай хот -Алтай хот - Бургастай боомт чиглэлийн босоо тэнхлэгийн авто замыг барина” гэж заасан. Тус үзэл баримтлалын хүрээнд уг авто замын ажлыг эхлүүлж буй нь боомтын сэргэлтийг эрчимжүүлэх, баруун бүс нутгийг ОХУ, БНХАУ-ын зах зээлтэй холбох замаар Төв Азийн орнуудад хүргэж, алсдаа Монгол Улсын хөгжилд үр шимээ өгөх баруун бүсийн босоо тэнхлэгийн төв замын нэг бүрэлдэхүүн хэсэг болох чухал ач холбогдолтой юм.
Тус авто зам 2027 онд ашиглалтад орох бөгөөд нийт 20.2 км трассын урттай, 44,0 тэрбумын төсөвт өртөгтэй. 2025 онд 17 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилт төсөвлөгдсөн. Авто замыг “Эйч Кэ Би” ХХК гүйцэтгэнэ.
Уг авто зам ашиглалтад орсноор сум орон нутгийн хөгжлөөс гадна бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгасан хил орчмын, хил дамнасан аялал жуулчлал, байгаль газар зүйн онцлогт түшиглэсэн аялал жуулчлал, Отгонтэнгэр хайрханд тулгуурласан түүх угсааны болон шашин, соёлын аялал жуулчлалын төсөл хөтөлбөрүүд цогцоороо хөгжих боломж бодитоор хэрэгжих юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.