СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-05-05

С.Бямбацогт: Авто замын гурав дахь коридорын ажил эхэллээ

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 цагийн өмнө

Улиастай-Алтай, Арц суурь-Түдэвтэй чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил өнөөдөр эхэлж байгаа билээ. Энэ замын ач холбогдлыг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт ийн үнэлж байна. 

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт: 

-Энэхүү зам баригдсанаар урд хойд хоёр хөрш, Ази Европыг холбосон авто замын гурав дахь коридор бий болно. 

Эхний ээлжинд Завханы Цагаанхайрхан, Цагаанчулуут, Говь-Алтайн Тайшир, Завханы Түдэвтэй, Баянхайрхан, Тэс, Баянтэс, Асгат сумд хатуу хучилттай авто замд холбогдоно. Мөн энэ зун Ховд-Улаангомын авто замын ажил эхэлнэ. Ховд-Улиастай, Алтай-Бургастайн авто замын ТЭЗҮ хийгдэнэ. Түүнчлэн энэ онд Говь-Алтай аймгийн Дэлгэр сум хатуу хучилттай авто замтай болно. Өнөөдөр баруун бүсийн 26 сум хатуу хучилттай авто замтай байгаа бол ойрын жилүүдэд 52 болж нэмэгдэнэ.

Цаашдаа, Завхан аймаг Баянхонгор Хөвсгөл аймагтай хатуу хучилттай авто замаар холбогдож, авто замын дөрөв дэх коридор бий болно. Дээрх ажилд шаардагдах 400 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг олон улсын хөнгөлөлттэй зээл болон улсын төсвөөр шийдвэрлэхэд баруун бүсээс сонгогдсон гишүүдтэйгээ хамтран зүтгэнэ дээ. 

Хөгжлийн судас авто зам... гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Мэндээ
54 минутын өмнө
116.206.83.106

Авилгачин бямбацогт

Мэндээ
54 минутын өмнө
116.206.83.106

Авилгачин бямбацогт

Мэндээ
54 минутын өмнө
116.206.83.106

Авилгачин бямбацогт

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.