УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Дэлгэр суманд ажиллаж байгаа билээ. Ажлын айлчлалын хүрээнд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын зургаан багийг хамарсан 15.6 км авто замын барилгын ажлын нээлт болсон. Энэ үеэр ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдын сэтгэгдлийг сонслоо.
ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд:
-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Алтай хот Улиастай хоёрыг холбосон замын ажил эхэлж байгаа. Улиастай талаасаа ажил нь маргаашаас эхэлнэ.
Азийн хөгжлийн банканд УИХ-ын дарга хүсэлт гаргаж санхүүжилтийг нь хоёр хувааснаар Алтай талаас мөн ажил нь эхэлж байгаа. Энэ жилдээ багтаж Алтай талаас 60км зам тавигдаж эхэлнэ. 60км зам Тайшир сумаар дайрна. Тайшир сум засмал замаар аймагтай холбогдоно.
Ховд-Улаангомыг холбосон авто замыг мөн тус банкны санхүүжилтээр барина. Одоо худалдан авах ажиллагаа нь явагдаж байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.