УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Дэлгэр суманд ажиллаж байгаа билээ. Ажлын айлчлалын хүрээнд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын зургаан багийг хамарсан 15.6 км авто замын барилгын ажлын нээлт болсон талаар бид мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын сэтгэгдлийг сонслоо.
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар:
-Манай Говь-Алтай бусад аймгуудтай харьцуулахад дэд бүтэц сул хөгжсөн. Аймгийн төв гэхэд хамгийн бага засмал замтай, нэг ч сумтайгаа засмал замаар холбогдоогүй байна. Энэ нь сүүлийн 30 жил хөрөнгө оруулалт хийгээгүйтэй холбоотой.
Энэ удаад 15км замын ажил эхэллээ. Бидний хувьд 25км замын зураг төсөл гаргаад байгаа. Дэлгэр суманд 3км зам тавигдсанаар аймагтайгаа засмал замаар холбогдох анхны сум болох юм...
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Чи засаг дарга байхдаа зам зогсоолууд чинь элс болоод цөмөрөөд дууссан шүү одоо олигтойхон юм хийлгээд хүлээж аваарай