Өнөөдөр монголын таван баг олон улсад өрсөлдөнө

Сурталчилгаа
Өнөөдөр монголын таван баг олон улсад өрсөлдөнө

Энэ амралтын өдрүүдэд /тавдугаар сарын 3-4/ сагсанбөмбөг сонирхогчдын хувьд уйдах завгүй өдрүүд тохиож байна. 

Сагсанбөмбөгийн 5х5 болон 3х3 төрлөөр манай багууд олон улсын тэмцээнүүдэд өрсөлдөх юм. Тодруулбал:

Монголын үндэсний дээд лигийн 2023-2024 улирлын аварга Хасын хүлгүүд багийн хувьд  BCL буюу Азийн аваргуудын лигийн эхний тоглолтдоо Тайваний P league-ийг 23 хожил 9 хожигдолтой тэргүүлсэн, East Asian Super League-ийн 2025 хүрэл медальт Нью Тайпэй Кинг багийг 81:68 харьцаатай хожиж эхний хожлоо авсан билээ.

Тэгвэл тэд өнөөдөр /тавдугаар сарын 3-ны 20:00 цагт/ Сингапур улсын Adriot багтай өрсөлдөнө. 

Энэ амралтын өдрүүдэд Фиба 3х3 сагсанбөмбөгийн төрлөөр БНХАУ-ын Ченду хотноо “FIBA 3x3 Chengdu World Tour”, “FIBA 3x3 Chengdu Women Series” тэмцээнүүд зохион байгуулагдаж байна. 

 “FIBA 3x3 Chengdu Women Series” тэмцээнд манай эмэгтэй хоёр баг өрсөлдөж байгаа ба Монгол улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг болон Улаанбаатар Амазонс багууд аль аль нь хасагдах шатанд шалгараад байна. 

Б.Энхтуул, Э.Нарангоо, М.Цэрэнхам, Ц.Болорцэцэг нараар багаа бүрдүүлсэн Монгол улсын шигшээ багийн хувьд С хэсэгт БНХАУ болон Казахстаны шигшээ багуудтай тоглолтоо хийж дараах үр дүнг үзүүлсэн юм. 

БНХАУ 21:11 Монгол
Монгол 18:14 Казахстан

Монгол улсын шигшээ баг хасагдах шатны тоглолтоо өнөөдөр Улаанбаатарын цагаар 16:00 цагт Нидерландын багтай хийх хуваарьтай байна. 

Б.Ариунцэцэг, М.Булбул, Н.Нандинхүсэл, О.Хулан нар бүхий Улаанбаатар Амазонс багийн хувьд Тайландын Бангкок багийг нэмэлт цагт 22:20, Филиппиний багийг 21:10 харьцаагаар тус тус хожин хэсгээ тэргүүлж хасагдах шатанд шалгарсан юм. Тэд өнөөдөр хасагдах шатанд Улаанбаатарын цагаар 16:50 цагт Сингапурын багтай өрсөлдөнө. 

Өнөөдөр эхэлсэн “FIBA 3x3 Chengdu World Tour” тэмцээнд манай мөн хоёр баг оролцож байгаа ба урьдчилсан шатанд өрсөлдсөн Баянхайрхан Миг баг маань Японы Ёкохама багийг 21:19 харьцаагаар хожсон ч Сербийн Врасар багт 21:17 харьцаагаар хожигдон тэмцээнээ өндөрлүүлээ. 

Харин Улаанбаатар ММС Энержи багийн хувьд дараах хуваарийн дагуу өрсөлдөнө. 

14:35 цагт Литвын Раудондварис

21:40 цагт Японы Сагамихара багтай тус тус өрсөлдөх хуваарьтай байна. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0