СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2025-05-02

“NTV” телевизийн сэтгүүлч “Үнэний төлөө” шагналын эзэн боллоо

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Глоб Интернэшнл Төв-өөс олгодог сэтгүүл зүйн нэр хүндтэй, үнэ цэнтэй “Үнэний төлөө” шагналын эзнээр “NTV” телевизийн сэтгүүлч Б.Оюунжаргал тодорлоо.

Сэтгүүлч Б.Оюунжаргал нь Улиастайн уулзвараас Налайхын чиглэлийн замд аюулгүй байдлыг хангаагүйгээс удаа дараа хүний эрүүл мэнд хохирсон асуудлыг сурвалжлан олон нийтэд хүргэсэн билээ. Ийн сурвалжилсны үр дүнд тус замд Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас хурд сааруулагч суурилуулсан. Цаашид гэрлэн дохио, гүүрэн гарц хийлгэх шийдэлд хүрсэн байдаг.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 08-ны өдөр тухайн замд 12 настай хүү дайруулсан осол гарсан. Ослын улмаас хүү толгойндоо гэмтэл авч, шилбэ нь хугарсан. Тухайн хүүгийн осолд орсон байршилд өмнө нь 2024 онд 2 хүүхэд 1 том хүн автомашинд дайруулж байсан. Энэ мэт хүний эрүүл мэнд хохирч байгаа асуудлыг сурвалжлан, аюулгүй байдлыг хангахын төлөө ажилласан сэтгүүлч Б.Оюунжаргал “Үнэний төлөө” шагналын эзэн боллоо.

20.9 километр үргэлжлэх Улиастайн уулзвараас Налайх хүртэлх автозамд 2021 онд 5 гүүрэн гарц барихаар яригдсан байдаг ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй байгаа юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Tuya
1 сарын өмнө
116.206.83.106

Bayar hurgey mash sain bna

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.