СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-05-02

🔴Б.Тулга: Гурилын импортын татварыг бүс бүсээр нь өөр байдлаар зохицуулах хэрэгтэй

Нийтэлсэн
11 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
11 цагийн өмнө

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын гишүүн, Боомтын сайд Б.Тулга:

-Газар тариалангийн салбар цаашдаа хүнсээ дотооддоо хангадаг байх, эсвэл бусад улсын тааламжтай нөхцөлтэй улаанбуудай гурилтай өрсөлдөх гэдэг хоёр шалгуур бий болж байна. Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулж, газар тариалангийн бүс нутагт гаалийн татвартай, баруун бүсэд боомтуудаар гурил орж ирэхэд гаалийн татваргүй байх зохицуулалтыг хийх шаардлагатай гэж үзэж байгаа гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.