СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴С.Эрдэнэбат: Үндэсний үйлдвэрлэгчид гурилын үнэ нэмэхгүй гэвэл импортын гурилыг буцаад татвартай болгох хуулийн төслийг дэмжинэ

Нийтэлсэн
12 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
12 цагийн өмнө

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:

-Үндэсний гурил үйлдвэрлэгч нар гурилын үнийг өмнөх шигээ нэмбэл эргээд гаалийн татварыг тэглэх асуудлыг ярина шүү гэдэг хуулийн зохицуулалтыг оруулж ирсэн.

Бид үндэсний үйлдвэрлэлтээ дэмжих ёстой. Хүнсний хараат бус байдлаа хангах ёстой. Нөгөө талдаа цөөхөн хэдэн гурилын үйлдвэр үнэ нэмэх асуудал үүсгэвэл хямд үнэтэй гурил оруулж ирэх боломж байгаа гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.