СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-05-02

НИТХ-ын дарга А.Баярын төрийн далбааг мандуулах санаачилгад 50 гаруй ЕБС нэгджээ

Нийтэлсэн
14 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
14 цагийн өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулах ёслолыг “Тэмүүжин Өрлөг” сургуулиас эхлүүлсэн. Тус санаачилгатай холбоотойгоор НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн 50 гаруй ЕБС-ийн удирдлага, нийгмийн ажилтан, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзжээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баярын санаачилгаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эх оронч сэтгэлгээг бэхжүүлэх, бахархлыг сэргээх, үндэсний үзэл санааг нэмэгдүүлэх, зөв Монгол хүнийг бэлдэх, улмаар хүүхэд, залуусын эх оронч үзлээр дамжуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой Монгол Улсын төрийн далбааг мандуулах ёслолыг “Тэмүүжин Өрлөг” сургуулиас эхлүүлсэн.Тус санаачилгатай холбоотойгоор НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн 50 гаруй ЕБС-ийн удирдлага, нийгмийн ажилтан, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзжээ. Мөн уулзалтад Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, “Эх оронч сурагч” хөтөлбөрийн зохион байгуулагч О.Сэлэнгэ нар оролцжээ.

Уулзалтын нээж НИТХ-ын дарга А.Баяр Эх оронч үзэл санаа түгэн дэлгэрч, хүүхэд залуусын зүрх сэтгэлд Монгол хүн гэх бахархал бэхэжсэн цагт зөв Монгол хүн төлөвшинө. Үүнд сургуулийн бодлого, үүрэг оролцоо маш чухал үүргийг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Сурагчдыг эх оронч үзэл санаатай болгон төлөвшүүлэх эхний алхам бол сургууль бүр өглөө болгон Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулдаг байх хэрэгтэй. Энэхүү санаачилгыг дэмжин ажиллаж буй та бүхэндээ баярлалаа ” хэмээн онцоллоо.

Уулзалтад оролцсон нийслэлийн 50 гаруй ЕБС-ийн төлөөлөл дээрх санаачилгад нэгдэхээ илэрхийллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.