"Төрийн эрх барих дээд байгууллагыг тэндээс томилогддог албан тушаалтан доромжилж, үл тоодог байдлыг жишиг болгож болохгүй. Хамтарсан засгаас Ардчилсан нам гарах гэж шалтаг хайж байгаа асуудал огт байхгүй" гэж УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлж байна.
УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Манай бүлгийн тухайд УИХ-ын үйл ажиллагааг гацаах ямар нэг зорилгогүй. Бид цагаа бүртгүүлээд ажлын байран дээрээ байна. Хуулиар олгогдсон эрхийн хэмжээндээ энэ үйл ажиллагааг хийж байна. Энэ бол хувь хүмүүсийн асуудал бус институт хоорондын асуудал юм. Төрийн эрх барих дээд байгууллагаа бусад албан тушаалтан үл тоож байгааг цаашид жишиг болгож болохгүй.
Ерөнхий сайд УИХ-ын гишүүнийг асуултад зохисгүй хандсан нь засаглалын асуудал, хувь хүний асуудал биш. Ёс зүй дэгийн байнгын хороонд өргөдөл өгнө. Манай бүлэг энэ чуулганы хугацаанд хоёр дахь удаагаа л завсарлага авч байна.
Хамтарсан засгаас Ардчилсан нам гарах гэж шалтаг хайж байгаа асуудал огт байхгүй. Хувь гишүүнийхээ хувьд хамтарсан засгийн газрыг хийж төлөвлөсөн ажлуудынхаа ард гараасай гэж хүсэж байна. Манай намын бүлгийн гишүүд дунд ч ийм бодолтой хүн байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Олон жил гацсан ажлуудын үр дүнг үзэх хэрэгтэй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЕС сайдаа наад их хурлаа тараа дахин сонгууль явуулаа.надуулчин худлаа.
Хэрүүлээс өөр юм хийхгүй худалдагдсан гишүүд шүү,УИХ ирэхээсээ өмнө зарагдсан бараа