Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн III чуулган өнөөдөр /2025.05.02/ болж байна.
Манай улсад 2024 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод 809 хүн өртсөн нь өмнөх оноос 2 дахин өсжээ. Гэр бүлд нэг хүн хөдөлмөрийн чадвараа алдахад тухайн айлын эдийн засаг, амьдралын чанар буурдаг. Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн 17 хувь буюу 224 мянган хүн өндөр эрсдэлтэй ажлын байранд ажилладаг. Энэ тоо ч цаашид нэмэгдэх хандлагатай байгаа аж. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс шалтгаалж нэг жилд 127 тэрбум төгрөгийн бодитой хохирол учирдаг байна. Иймд зохистой хөдөлмөр эрхлэлт, зохистой ажлын байрыг дэмжих нь нэн чухал юм.
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах даатгалын тогтолцоо иргэн, ажил олгогч даатгуулагчийнхаа эрх ашгийг хамгаалдаггүй, ослоос урьдчилан сэргийлдэггүй. Иймд даатгалын тогтолцоотойгоо уяж, ослоос урьдчилан сэргийлдэг, нөхөн сэргээх үйл ажиллагааг түргэн хугацаанд авдаг байх, бодлогын уялдаатай байдлыг хангах нь чухал байна.
2025 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьж, эрхзүйн шинэчлэлээ хийхээр төлөвлөжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.