СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-05-02

“United Airlines” Монгол Улсад албан ёсоор нислэг үйлдэж эхэллээ

Нийтэлсэн
10 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 цагийн өмнө

2023 онд Монгол Улс АНУ-тай албан хэлэлцээр хийж, сүүлийн 20 гаруй жил хүлээгдсэн хоёр улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны “Open sky” гэрээг үзэглэсэн. Үүний үр дүн гарч, Америкийн тэргүүлэгч агаарын тээврийн “United Arilines”компани Монгол Улс руу 2025 оны 05 сарын 01-ээс албан ёсоор нислэг үйлдэж эхэллээ.

Нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр “Чингис хаан” Олон Улсын нисэх буудалд боллоо. Ёслолын ажиллагаанд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган, “United Arilines”компанийн Зүүн Өмнөд Ази, БНСУ, БНХАУ-ын Маркетингийн бодлого хариуцсан захирал Уолтер Диас, United Arilines”компанийн Монгол, Сингапур болон оффлайн улсуудыг хариуцсан менежер, хатагтай Элайн Йип, “United Airlines” компанийн Нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа хариуцсан захирал Ноён Самуэл Шинохара болон холбогдох албаны төлөөлөл оролцжээ.

Монгол Улсын Засгийн Газраас явуулж буй агаарын тээврийг либералчлах бодлогын үр дүнд дотоодын 5 агаарын тээвэрлэгчээс гадна “Turkish airlines”, “Korean Air”, “Asiana Airlines”, “Air China” тэргүүтэй гадны 16 агаарын тээвэрлэгч нислэг үйлдэж байгаа бөгөөд

Дэлхийн хамгийн том агаарын тээвэрлэгч “UNITED AIRLINES” авиа компани нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлд “Boeing 737-800” агаарын хөлгөөр анхны нислэгээ үйлдэж, өчигдөр Улаанбаатар хотод анхны буултаа хийж,  оройн 21:12 цагт “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд амжилттай газардсан юм. 

хэмээн тооцогддог. Тус нислэг нь АНУ-аас Монгол Улс руу нислэг үйлдэх анхны агаарын тээврийн компани болж байна.

Улаанбаатар – Токио – АНУ чиглэлийн дамжин нислэг нь Монгол Улс болон АНУ-ын хооронд зорчих хамгийн хурдан, богино хугацаатай аялал байх бөгөөд ойролцоогоор 15 цаг орчим үргэлжилнэ.

“United Airlines” авиа компани 2025.05.01-10.13 хооронд Токио-Улаанбаатар-Токио чиглэлд 7 хоногт 3 удаа нислэг үйлдэнэ гэдгийг албаныхан хэлж байна.

Нислэгийн цагийн хуваарийг сонирхуулбал:

  • Токио (Нарита) ⟶ Улаанбаатар  16:30 – 20:55  Мягмар, Пүрэв, Ням гараг
  • Улаанбаатар ⟶ Токио (Нарита) 09:55 – 15:45 Даваа, Лхагва, Баасан гарагт нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.