СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-05-02

"Од", "Улаанбаатар гурил" компани 2022 оноос хойш үнээ 58.2 хувиар нэмжээ

Нийтэлсэн
10 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
10 цагийн өмнө

УИХ-аар импортын гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Өнөөдөр гурилын салбарыг есөн компани эзэгнэж байна. Гурван компани нийлээд зах зээлийнхээ 70 гаруй хувийг эзлэн суугаа энэ олигопол салбарт "Үгүй" гэж хэлэх хүн олдохоо байжээ.

Нийт зах зээлийнхээ 41 хувийг эзэлдэг “Улаанбаатар гурил”, “Од групп” ХХК-иуд гэхэд л 2022 оноос хойш 4-10 удаагийн үйлдлээр гурилынхаа үнийг 58.2 хувиар нэмэгдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, гурилын зах зээлийг эзэгнэсэн компаниуд гол түүхий эд улаанбуудайн үнэ нэмэгдээгүй байхад үгсэн хуйвалдаж үнээ нэмснийг ШӨХТГ-аас тогтоосон байдаг. Тус хоёр компанийн хувьцаа эзэмшигчид нь хамаарал бүхий бөгөөд гурилын зах зээлийн 40 гаруй хувийг эзэлж, нэг өдөр нэгэн зэрэг үнээ нэмснийг ШӨХТГ тогтоож, торгууль ногдуулах шийдвэр 2023 онд гаргасан байна. Харин уг шийдвэр албажих үеэр хувьцаануудаа шилжүүлж, холбоо хамаарлаа арилгажээ.

Энэ мэт гурилын салбарт олигопол зах зээл үүсгэж, шалтгаангүй үнээ нэмсэн ил баримтууд бий. Гэтэл иргэд өдрөөс өдөрт үнийн өсөлтөд дарлуулж байна. Тийм ч учраас импортын гурил оруулж ирэх замаар иргэдэд хямд гурил очих боломжийг өнгөрсөн хавар нээж өгч байлаа. Харамсалтай нь, ХХААХҮЯ-наас импортын гуриланд татвар ногдуулах хуулийн төсөл мэдүүлээд байгаа билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.