Баянхонгор аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Н.Амарсанаа Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргасныг өнгөрсөн мягмар гарагт тус хорооныхон хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэрбээр тус аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмааг ёс зүйгээ зөрчсөн хэмээн мэдээлэл ирүүлсэн аж.
Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр шүүгч зам тээврийн осол гаргасан нэг шүүгдэгчид хуульд зааснаас бага ял оноосон нь Шүүхийн тухай хуулийн 50.1.23-ын “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” хориглосон үйлдэл гэж үзсэн аж. Түүнчлэн тус аймаг дахь нэгэн жолооны курсийн эзэн, Замын цагдаагийн тасгийн ажилтан, жирийн иргэдийн холбогдсон хээл хахуулийн хэргийг шийдвэрлэхдээ цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй байсан. Уг хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлэхэд шүүгчийг найз нөхдийн харилцаатай гэж үзэн татгалзан гаргах ёстой байтал Шүүхийн тухай хуулийн 50.1.28 дахь хэсгийн “хуульд заасны дагуу татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй” хэмээн Сахилгын хороонд гомдол гаргасан юм байна.
Эдгээрийг үндэслэн Сахилгын хорооныхон хэрэг нээн шалгаад, Шүүхийн тухай хуулийн шүүгчид хориглох заалтыг зөрчсөн гэж дүгнэн Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаад хаалттай сануулах сахилгын шийтгэл оноосон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хаалттай сануулах ч гэх шиг. Юуг нь нууж хаагаад байдаг юм бэ??? Арга хэмжээ аваагүй ч юм билүү хэн мэдлээ