СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЮНИСЕФ: Агаарын бохирдлоос үр хүүхдүүдээ аваръя!

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

НҮБ-ын Хүүхдийн сангаас нийслэл Улаанбаатар хотод агаарын бохирдол гамшгийн түвшинд хүрснийг албан ёсоор анхааруулж, энэ талаар нарийн судалгаа хийсэн байна. .

Агаарын бохирдол бидний амьдралд бодитоор хэрхэн нөлөөлж байна вэ?

Улаанбаатар хотын агаарын бохирдол 2016 онд хамгийн дээд түвшиндээ хүрч дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой Бээжин, Шинэ Дэли хотуудыг ардаа орхиж байсан юм. .

 

 

Агаарын бохирдол эхийн хэвлийд ураг бүрэлдэж эхэлсэн цагаас хойш, эхээс төрж нас биед хүрэх хүртэл өсөлт хөгжил, эрүүл энх байхад сөргөөр нөлөөлсөөр байдаг.

Ураг бүрэлдэх хугацаанд агаарын бохирдол ихэссэнээс болж эндэх тохиолдол хамгийн их байгаа бол таваас доош насны хүүхдүүд дунд уушгины хатгалгаа хоёр дугаарт орох өвчлөл болж байна..

2016 онд агаарын бохирдлоос болж ханиах, уушгины хатгалгаа, бронхит, астма, уушгины хорт хавдар, амьсгалын замын өвчин, зүрх судасны өвчлөл зэргээр 0-18 насны 73,747 хүүхэд өвчилж, 10 тэрбум төгрөгийг нийгмийн эрүүл мэндийн салбарт зарцуулжээ.

.

 

 

Агаарын бохирдлоос бяцхан үрсээ хамгаалахын тулд хэрхэн тэмцэж байна вэ?

Нийслэл Улаанбаатар хотын оршин суугчид агаарын бохирдолтой тэмцэхийн тулд олон нийтийн аян өрнүүлж, жагсаал хөдлөгөөн зохион байгуулдаг. . Энэ бол гадаах орчны агаарын бохирдлоос сэргийлж буй арга.

Гэтэл хүүхдүүд өдрийн ихэнх цагаа сургууль, цэцэрлэг зэрэг олон нийтийн газарт өнгөрөөдөг. . Улаанбаатар хотын 216 цэцэрлэгт 77,000 хүүхэд явж байна. .

Бүрэн дунд боловсролын 131 сургуульд 208,000 хүүхэд суралцаж байна. .

 

 

. Энэ нь зөвхөн гадаад орчны агаарын бохирдолд анхаарахаас гадна олон нийтийн газарт сурч боловсорч, хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн эрүүл мэндийг харгалзаж дотоод орчны агаарын чанарыг сайжруулах хэрэгтэй гэсэн үг юм.

ЮНИСЕФ бидэнд зөвлөв

-       Агаарын бохирдлоос сэрэмжлэх, сэргийлэх, анхааруулах олон нийтийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, ард иргэдэд эрүүл мэндээ хамгаалахыг уриалах. .

-      

-       С

-       Эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг сайжруулж, агаарын бохирдлоос болж өвчлөгсдөд түлхүү анхаарах

-      

-       Бага насны хүүхдүүдийг агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс сэргийлэх, эмчлэх төсвийн зардлыг бүрэн зөв тогтоох

 

 

Эх сурвалж: www.unicef.org

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.