"УИХ-ын гишүүд өмнө нь маргалддаг байсан жижиг улс төрөө болиод шинэ 30 жилээ харж, хамтарч ажиллаасай гэж хүсэж байна" гэж УИХ-ын гишүүн М.Ганхүлэг хэлэв.
УИХ-ын гишүүн М.Ганхүлэг:
-Хоршооны тухай хуулийг нэмж сайжруулах чиглэлд ажиллаж байна.
Ардчилсан нам дотооддоо асуудлаа ярьж улс төрийн акц хийж байна. УИХ-ын чуулганаар хүний эрхийн 24-р илтгэлийг хэлэлцэж байна. Үүн дээр Ардчилсан намынхан илүү идэвхтэй оролцох байх гэж найдаж байна. Хүлээгдэж, шийдэх олон асуудал байна. Шинэ гучин жилийг бий болгохын тулд өмнө нь маргалддаг байсан жижиг улс төржилтөө нэг талд нь гаргаад, аль болох ажлуудаа хийж хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Хувь хүмүүс хоорондоо ойлголцоод явах ёстой байх. Гишүүдийн маргаанаас үүдэж УИХ-ын хэвийн үйл ажиллагаа тасалдах ёсгүй гэдэг дээр байр суурь нэг байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.