СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-01

🔴ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар Бутаны хаант улсын Дотоод хэргийн сайдтай уулзав

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 цагийн өмнө

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Бутаны хаант улсын Дотоод хэргийн сайд ахалсан аяллын бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа. Тэд Монгол Улсын төр, иргэний нийгмийн хамтын ажиллагаа, иргэний оролцооны туршлагаас судлахаар иржээ.

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар:

-Бутаны хаант улсын Дотоод хэргийн сайд ахалсан аяллын бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа. Бутаны төлөөлөгчид саяхан өргөн барьсан Хууль тогтоомжийн тухай хуулийг ихээхэн сонирхож байгаа илэрхийлж байна. Бутан улсад хуулиасаа давсан журам, дүрмүүд ихээр байдаг байна. Иймд манай хуулийн нэмэлт өөрчлөлтөд юуг оруулсан талаараа мэдээлэл өглөө. Хуульд заагаагүй дүрэм журмыг байхгүй болгож байгаагаа хэллээ. Түүнчлэн манай төсвийн талаар ихээхэн сонирхож байна. Өмнө нь төсөв дээр ямар ачаалал ирэхийг дүгнэдэг байсан. Харин одоо ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа бизнесүүд болон хувь этгээдэд ямар санхүүгийн зардалтай вэ гэдгээ тооцдог болсон. Энэ талаар ярилцаж, мэдээлэл солилцлоо гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.